Бидний тухай

about us

Wosado Mongolia хамт олон нь 2024 оноос эхлэн Wosado брэндийн соронзон сормуусыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн ажиллаж байна.


WOSADO Соронзон сормуус нь хэрэглэгчдид эрүүл, аюулгүй, тав тухтай байдлаар гоо үзэсгэлэнгээ тодотгох боломж олгодог.


✅ Аюулгүй байдлын гэрчилгээтэй

FDA certificated: WOSADO соронзон сормуус нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны байгууллагаас (Food Drug Administration) зөвшөөрөлтэй бөгөөд энэ нь олон улсын түвшинд баталгаатай, хүний биед сөрөг нөлөөгүй, гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлын стандартад нийцэж байгааг харуулж байна.

SGS Certified: Сормуус нь мөн олон улсын аюулгүй байдал, чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг шалгадаг дэлхийн тэргүүлэгч SGS компаниас баталгаажуулсан.  


🧪Эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй


• Цавуугүй хэрэглээ: WOSADO сормуус нь соронзон технологийг ашигладаг учраас уламжлалт цавуутай сормуусийг хэрэглээнээс халж байгаа юм.

• Харшил өгөхгүй материал: Дюпонтын синтетик утаснаас бүтсэн сормуус нь харшил өгөхгүй тул харшлын урвалын эрсдлийг бууруулдаг.  Ман энэхүү сормуус нь эмзэг, мэдрэмтгий, амархан харшилдаг эсвэл нүдний эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг хүмүүст зориулагдсан. 

• Бактерийн эсрэг шинж чанар: Хэрэглэсэн материалууд нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн учраас нүдний халдварт өвчинд өртөх магадлалыг бууруулдаг.


♻️ Байгальд ээлтэй, дахин ашиглах боломжтой

• Байгальд ээлтэй үйлдвэрлэл: WOSADO нь химийн хорт бодисгүй сормуус үйлдвэрлэж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгаснаар байгальд ээлтэй байдлыг чухалчилдаг.

• Дахин ашиглах боломжтой загвар: Соронзон сормуус нь олон төрлийн хэрэглээнд зориулагдсан бөгөөд ашиглалтын давтамжаас хамааран 3-6 сар хүртэл хэрэглэх боломжтой.  100 хүртэл удаагийн хэрэглээ гэж үздэг. 


🛡️ Оюуны өмчийг хамгаалах

• Патентлагдсан технологи: WOSADO-ийн “R-SLM” соронзон сормуусны технологи нь патентлагдсан бөгөөд энэхүү шинэлэг загвар нь хуулиар хамгаалагдсан төдийгүй зах зээлд илүү онцгой байдлыг илэрхийлдэг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл